Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН 2013”улс орон даяар амжилттай хэрэгжлээ

ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ээс санаачлан, гурав дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ны хүрээнд иргэд, олон нийтэд хавдар өвчний талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ны дүн гарч, шилдгүүд шагналаа гардлаа.

Энэ удаагийн уралдаанд сэтгүүлчдийн ирүүлсэн бүтээлүүдийн бичлэгийн төрөл зүйл олширч, сэдэв агуулга нь өргөжсөн гэдгийг уралдааны шүүгчид онцолж байлаа. Уралдааны шүүгчдээраяныг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллөөс гадна мэргэжлийн сэтгүүлч, уран бүтээлчид ажилласан юм.Уралдаанд сонин, сэтгүүл, вэбсайт, телевиз, радио гэсэн 4 төрөлд нийт 136 бүтээл ирснийг тус бүрээр нь эхний 3 байр болон тусгай байруудыг шалгарууллаа. Мөн олон шилдэг бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчид, сэтгүүлчдээ дэмжин идэвхитэй оролцуулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодруулан урамшуулсан ньолон сэтгүүлч, хамт олонд урам зориг өглөө. Хавдрын эсрэг хамтдаа тэмцэж, олон нийтэд мэдлэг мэдээллээхарамгүй хуваалцаж, шилдгээр шалгарсан ган үзэгтнүүддээбаяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хил хязгааргүй тархах мэдээллийн эрин зуундамьдарч байна. Бидний мэдэх, мэдээллээр хангагдах эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид гүйцэтгэж байдаг. Угаас ч олон нийтэд нэгэн зэрэг нөлөөлж, тэднийг нэгэн зүгт хөтөлж чадах чадвар зөвхөн сэтгүүлчдэд бий. Энэхүү аяны нэгэн томоохон зорилго болох олон нийтэд хавдрын өвчний талаар ойлголт мэдлэг өгч, үзлэг оношилгоонд хамрагдах дадал хэвшлийгсэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан олгодог юм.

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН 2013”-ын хүрээнд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог нэр бүхий 8 аймгийг сонгож хэрэгжүүллээ. Аяны 3 жилийн үр дүнгээс үзвэл,улс орон даяар 21 аймаг 9 дүүргийн нийт 55.000иргэнийг хавдрын бүх төрлийн үзлэг оношилгоонд хамруулж, аймаг, дүүрэг, сум, өрхийн 3430гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж, 1300 сайн дурынидэвхтнийг бэлтгэжээ. Мөн сайн дурын идэвхитнүүдээрээ дамжуулан 63.500иргэдэд хавдар өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар сургалт хийсэн нь олон нийтэд хавдрын талаар мэдээлэл өгсөн үр дүнтэй ажил болсон юм. 2011 оноос хойш хэрэгжүүлсэн аянд ХААН Банк Сангаас нийт 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулж иргэдийнхээ эрүүл энхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэхүү аян хэрэгжсэнээр иргэд, олон нийтийн хавдар өвчний талаарх ойлголт мэдээлэл сайжирч, иргэд үзлэг оношилгоонд идэвхитэй хамрагдах болсон нь аяны цар хүрээ, хүртээмж, үр дүнгийн илрэл гэж болно.

Энэ удаагийн уралдаанд шалгарсан шилдэг бүтээл, сэтгүүлчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com хаягаар орж харна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ