Мөөгөнцөртсөн жүүс худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “АБТЭМА” гүний гаалийн хяналтын талбайд тавьж буй хяналтын явцад “Черри крик” ХХК-ий нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн БНХАУ-аас импортолсон “Sky people apple” нэрийн жүүсийг лабораторийн шинжилгээнд хамруулахад итгэмжлэгдсэн лабораториудын сорилтын дүнгээр мэдрэхүйн үзүүлэлтээр тунадастай, хөгц мөөгөнцөр илэрч чанарын шаардлага хангаагүй байна. Гэтэл энэ жүүс одоо хүртэл дэлгүүрийн лангуун дээрэ хэрэглэгчдийн гарт хүрсээр байгаа юм.
Иймд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон иргэд дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, худалдахгүй байхыг мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байна.
Тус компаниас энэ талаар лавлахад “Манайх одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Дахин нарийн шинжилгээнд явуулсан. Бүтээгдэхүүнээ татах эсэхээ шийдээгүй байгаа” гэжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ