Малайзад амиа алдсан эмэгтэйн гэрийнхэнд ГХЯ зургаан сая төгрөг өгчээ

Монгол Улсын иргэн Э энэ оны арваннэгдүгээр сарын 23-нд Малайз улсад амиа алдсан тухай бид мэдээлж байсан. Тэрээр тухайд тус улсад ажиллахаар 2011 онд явсан гэх бөгөөд хүний наймааны золиос болж амиа алдсан байна.
Талийгаачийн ар гэрийнхэн нь Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн долоо хоногт хандаж, талийгаачийн цогцсыг авчрахаар болсон бөгөөд энэ ажилд зарцуулах зургаан сая төгрөгийг Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрийнхэнд олгожээ.
Талийгаачийн ар гэрийнхэн аюулгүй байдалдаа ихээр санаа зовж байгаа учраас Хүний эрхийн үндэсний комиссоос Малайзын ХЭҮК-т тэдний аюулгүй байдалд анхаарах хүсэлт гаргасан ч одоогоор хариу ирээгүй байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ