76 минут чимээгүй сууна

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны залуус Чингисийн талбайд чимээгүй суулт хийж байна. Хэд хоногийн өмнө Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос Монгол улсад тулгамдсан 76 асуудлыг онцолж хэвлэлийн бага хурал хийсэн.Тус холбооныхон нь иргэдийн амьдрал, Монгол улсад тулгамдаж буй асуудлыг 10 мянган төгрөгөөр үнэлж авах аян зохион байгуулсан бөгөөд цугларсан олон асуудлуудаас хамгийн олон давтагдсан, нэн тулгамдсан гэгдэж буйг нь өнөөдөр онцолсон байна.

Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнхи нь агаар, ус хөрсний бохирдолтой тэмцэх, арга хэлбэрээ өөрчлөх, үнийн өсөлт болон төгрөгийн ханш уналтыг зогсоох, ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг 76 саналыг шийдвэрлэж өгөхийг Төр засгаас хүсчээ. Тиймээс Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос иргэдийн саналыг Төр засагт хүргэх үүднээс чимээгүй суулт хийж байгаа нь энэ юм.Тэд иргэдийн саналыг лоозон хэлбэрээр барин 76 минут буюу нэг цаг 16 минут чимээгүй суух юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ