14 см тийм жижиг гэж үү

Би өмнө нь өөрийнхөө эрхтний хэмжээнд тийм ч их санаа зовдоггүй байсан. Тэгтэл саяханаас нэг хүүхэнтэй найзлаад түүнээс хэд хэдэн удаа өөрийнхийгөө жижгэвтэр гэж хэлүүлэхийг сонссон юм.
Минийх боссон үедээ уртаараа 14 см орчим болдог л доо. Энэ үнэхээр жижиг үү эсвэл найз хүүхэнд маань жижигдээд байна уу. Хэмжээг нь яаж томруулах вэ.
Сэтгэлзүйлч:
Таны эрхтэний хэмжээ дундаж монголчуудынхтай л адил юм. Хүмүүсийн ярьдагчлан 20 болон түүнээс урт нь ихэвчлэн барууныхны хэмжээ байдаг. Хүмүүсийн ярьж онгирдог тоо л 20-оос дээш байдаг юм. Та санаа зоволтгүй, харин найз бүсгүйд чинь жижиг санагдсан байж болох юм. Учир нь түүний өмнөх найз залуугийн хэмжээ ямар байсныг мэдэхгүй учир үүнд дүгнэлт өгөхөд хэцүү. Та эрхтэн томруулах тухайд тэгтлээ яарсаны хэрэггүй, вазелин шахуулахаас эхлээд хэд хэдэн арга байдаг ч та өөрийнхөө хэмжээнд санаа амар байж болно гэж зөвлөе.
Судалгаанаас харахад монгол хоёр эрэгтэй тутмын нэгийнх нь эрхтэн боссон үедээ 12-15 см байдаг. Түүнчлэн эр бэлэг эрхтэн боссон үедээ найман см-ээс дээш байвал ямар ч эмэгтэйд таашаал өгч чаддаг гэдэг. Манай улсын эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээний тухайд 20 см ба түүнээс дээш хоёр хувь,18-19 см есөн хувь, 16-17 см 16 хувь,14-15 см 25 хувь,12-13 см 24 хувь,10-11 см 17 хувь,8-9 см зургаан хувь, 7 см ба түүнээс доош хэмжээтэй эрхтэнтэй хүмүүсий нийт эрчүүдийн нэг хувийг эзэлдэг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ