ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнгөрөгч долоо хоногт 982 хүн хандаж үйлчлүүсэнээс 607 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хандсан байна. Нийт үйлчлүүлэгсдээс 74 нь БЗХӨ-тэй илэрч эмчилгээ, хяналтанд орсон гэнэ.
Харин тэдгээр иргэдээс ХДХВ-ын халдвартай гурван тохиодол шинээр илэрсэн байна. Тэдний хувьд 25-39 насны эрчүүд бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна.
Тэд ХДХВ-ийн халдвартай хэмээн бүртгэгдсэн албан ёсны дүнгээрээ 135, 136, 137 дахь тохиолдлууд болон бүртгэгдэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ