Тавантолгойн гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаярыг баривчилжээ

Өнгөрөгч баасан гаригт АТГ-аас “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярт эрүүгийн хэрэг үүсгэн баривчилжээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Гэхдээ баривчилсан үндэслэл нь тодорхойгүй байна. Тэрбээр “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрсний овоолгоо байршуулж, нүүрс олборлосон гэх асуудалтай холбоотой гэж үздэг.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ