ГХЯ-ныхан албан тушаалаас болж зодолджээ

ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд дарга О.Золбаяр, Дотоод аудит хяналтын газрын ажилтан Басбишийг зодож гэмтээсэн байна. Хэрэг “Вива” ресторанд энэ сарын 6-нд гарсан байна. О.Золбаяр дарга тус ресторанд нэг ажилтнаа ажлаа өгөхийг шаардсан бөгөөд түүний энэ үйлдэлд нь дургүйцлээ илэрхийлсэн Басбишийг зодож, хамрыг нь хугалж, хөмсгийг нь сэтэлжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ