48 дугаар сургуулийн сурагчид химийн бодист хорджээ

Өчигдөр БЗД-ийн 48 дугаар сургуулийн зургадугаар ангийн 20-иод хүүхдийн биед онош тодорхойгүй тууралт гарч эхэлсэн тухай мэдээлэл ХӨСҮТ-д иржээ. Энэ дагуу ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр долоон хүнтэй эмч нарын баг гарч шуурхай ажиллаж урьдчилсан шинжилгээ хийхэд химийн бодисоос болж хордсон нь тогтоогджээ.

Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ