Талийгаач эмэгтэйн шарилыг ирэх долоо хоногт авчирна

Малайз улсад манай улсын бас нэгэн иргэн хүний наймааны золиос болсон талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Тэрээр өөрийгөө бусдад худалдаалагдан аюул заналд өртөөд буй талаараа ар гэрийнхэн рүүгээ удаа дараа мэдэгдэж, тусламж хүссэн байна. Үүний дагуу ар гэрийнхэн нь Эрүүгийн цагдаагийн газар болон БЗД-ийн 11 дүгээр хорооны буюу Налайх дүүргийн Хонхор өртөөний цагдаагийн хэлтэст хандаж ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн дээрх байгууллагууд тодорхой арга хэмжээ аваагүй байна. Хууль хяналтынханд түүнийг барьцаалагдаад байгаа талаар мэдэгдсэнээс хойш сарын дараа тэрээр амиа алдсан байна. Энэ талаарх албан ёсны мэдээллийг Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн байна. Уг мэдээлэлд “Талийгаач Э өөрийгөө боомилсон байдалтайгаар олдлоо” гэсэн байжээ. Түүний шарилыг ирэх долоо хоногт авчирахаар болжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ