Цахилгааны төлбөрөө гар утаснаасаа мэдэх боломжтой боллоо

Иргэд цахилгааны төлбөрийн үлдэгдлээ мэдэхийн тулд заавал хэрэглэгчдэд үйлчлэх төвд очих шаардлагагүй болсон байна.
Тодруулбал хэрэглэгч төлбөрөө шалгахыг хүсвэл өөрийн дурын дугаараас 137004 дугаарын утсанд хэрэглэгчийнхээ кодыг бичээд илгээх аж. Хариуд нь тухайн хэрэглэгчийн төлбөрийн мэдээлэл ирнэ. Тиймээс иргэд хэзээ ч байсан өөрийн төлбөрийг мэдэх боломжтой болсон гэсэн үг. Үнийн хувьд энгийн утасны тарифаар мессэж бичиж байгаа юм байна.
Мөн тус компани хэрэглэгч, хангагчийн харилцааг шуурхай зохицуулах зорилгоор дуудлагын төв байгуулсан бөгөөд 70047004 утсаар хэрэглэгчид холбогдон өөрийн хүссэн мэдээлэл, лавлагааг авч санал гомдлоо ирүүлж байгаа юм байна. Тус төв байгуулагдсантай холбогдуулан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн ажлыг цагийг өдрийн гурван цагаар буюу 08.00–21.00 цаг хүртэл сунгаж уртасгасан. Тиймээс иргэд ажлаа тарсны дараа ч тус төвөөр үйлчлүүлэх боломжтой болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ