“Take-off” төрсөн өдрөө тэмдэглэнэ

“Take Оff” хамтлагийнхан энэ сарын 13-нд 20:00 цагаас Blue sky tower-т 10 жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэхээр болжээ.

Тоглолтод хамтлагийнхан 10 жилийн турш бүтээсэн уран бүтээлүүдээсээ түүвэрлэн амьд хөгжимтэй дуулахаас гадна “Compass”, Нара, “Royal beat crew” зэрэг хамтлаг, дуучид ая дууга өргөх юм байна.

Тэд “Take Off” хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зарласан бөгөөд маргааш хүртэл өөрсдийн цахим хуудсаараа хүлээн авч нэгдүгээр байрт шалгарсан оролцогчийг мэргэжлийн видео студиэр клип хийлгэх эрх, “Take Off “ хамтлагийн 10 жилийн ойн тоглолтод хамтран дуулах эрх, хоёрдугаар байрын эзнийг ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйлээр шагнах юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ