“Улаанбаатар таймс”-ын байр ирэх жил хувьчлах газруудын жагсаалтад оржээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг“Улаанбаатар таймс”-ын байрны асуудлаас болж ялласан. Гэтэл тухайн орон сууц ирэх онд хувьчлагдах газруудын тоонд орсон байна.

Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч Б.Оюунбилэгээс тодруулахад "“Улаанбаатар таймс”-ын хувьчлалд Н.Энхбаяр дарга оролцоогүй. Тухайн “Улаанбаатар таймс” сониныг ажлуулж байсан баг хувьчилж авсан байдаг. Гэтэл тэр хувьчлалыг хүчингүй болгоод дараа нь дахиад өөр багт хувьчилсан. Өөрөөр хэлбэл,энэ хэрэг шалгагдаад, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин хувьчлал явагдаад өмнөх багаасаа шал өөр багт “Улаанбаатар таймс”-ыг өгчихсөн байгаа. Тодруулбал,менежментийн хувьчлалаар “ТВ5” телевизийн захирал Э.Дагиймаа 60 хувийг нь, ажилтнууд нь 40 хувийг нь авсан байдаг. Ер нь хувьчлал нэг л удаа явагдах ёстой. Гагцхүү тэр хувьчлал хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг хувьчилж авсан эсвэл хувьчилсан байгууллагын гомдлоор шалгах ёстой. Гэтэл “Улаанбаатар таймс”-ын байрыг өмнө нь хувьчилж авсан болон хувьчлуулсан байгууллагын аль нь ч гомдол гаргаагүй байхад хүчингүй болгосон." хэмээсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ