Г.Баасан: Залхуудаа Хөдөлмөрийн баатар болоогүй

Монголын Ахмадын чөлөөт холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 3-нд УИХ-ын чуулганаар Монгол Aрдын намын бүлэг Монголын Ахмадын чөлөөт холбоо Монголын ахмадуудыг хувааж байна гэсэн саналыг оруулсныг эсэргүүцэж ийнхүү хурал зарлажээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нар ахмад настнуудыг зөвхөн Монгол Ардын намынх байх ёстой мэтээр үзэж байна. Өнөөдөр ахмадуудад олон бэрхшээл зовлон амтагдаад байхад үл тоож тархай бутархай болж байна гэж гүтгэжбайна гэсэн юм.

Хурлын үеэр Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан “Ахмадуудыг УИХ-ын нэр бүхий гишүүдзалхуу гэж хэлж байгааг хатуу эсэргүүцэж байна. Ажилгүй залхуу байснаас бишажиллаж байсан газрын архивуудыг устгасан, цалингийн тодорхойлолтыг санаатайгаар устгаснаас болж өнөөдөр ахмадууд маань 180.000, 145.000мянгын тэтгэвэр авч байна. Үнэндээ хуучин үзэлтэй,шинэ ардчилсан нийгийг хүлээнзөвшөөрдөггүй,татгалздаг намуудын бодлогоор ахмадуудынтэтгэвэр бага байгааг онцолж хэлэхийг хүсч байна.

Өнөөдөр улсад 31 жил ажиллласан хүн 145200 төгрөгийн тэтгэвэр авч байна. Баян-Өлгий аймагт гэхэд Хөдөлмөрийн баатар хүн өнөөдөр 145200 төгрөгийн тэтгэврээр амьдарч байх жишээтэй. Тэр хүн залхуудаа Хөдөлмөрийн баатар болоогүй.

Ахмадууд бага тэтгэвэртэй амьдарч хорвоог орхих ёстой юм уу, ахмадууд зах зээлийн нийгэмдээ хайрлагдаж хүндлэгдэж амьдрах ёсгүй юм уу, албан тушаалтны хараа хяналтан дор хүлэгдэж байсаар байгаадардчилсан нийгмээ нэг удаа ч гэсэн сайн сайхнаар харах тавилангүй юм уу гэх мэтчилэнгээр маш олон асуултын тэмдэгүүд үүсч байна.

Монголын ахмадын холбоо, УИХ-д суусан ахмад настныг хэдэн үеэр нь өөрийнхөө хараа хяналтанд байлгасан хуучин намын бүрэлдэхүүнд хандажМонголын ахмадуудыг тархай бутархай байлгах, намаа дахин дахинтөрийн эрхэнд байлгахын тулд тэднээр сонгуулийн шоу хийх, насаараа явсан нам чинь шүү гэж ахмадуудыг айлган сүрдүүлэх ажлаа таслан зогсоогооч ээ гэдгийг энэ хэвлэлийн бага хурлаар дамжуулж хариуцлагатайгаар мэдэгдэж байна.” хэмээлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ