Ачигдсан ТҮЦ-нүүд буцаад байрандаа “заларчээ”

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Чингэлтэй дүүргийн өмчийн харилцааны хэлтэс болох үйлдвэр үйлчилгээний хэлтсээс ЧД-т үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг өнгөрсөн сард буулгасан. Тухайн үед эдгээр ТҮЦ-ийг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй учраас буцааж байрлуулахгүй гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө эдгээр ТҮЦ байрандаа “заларчээ”. Чухам ямар учраас эргүүлэн байрлуулсныг ТҮЦ-ний худалдагчаас тодруулахад “Хотын дарга энэ хүмүсийн ажлын байрыг шийдвэрлэж өг гэсэн албан тоот гаргаад бид буцаад нүүгээд ирсэн. Буцаж нүүж ирсэн зардлыг бид өөрсдөө төлсөн. Журмын хашаанд 300 мянгыг, нүүж ирэхэд 150 мянгыг зарцуулсан.” гэсэн юм.
ТҮЦ-нүдийг буулгаж байх үеэр зарим худалдаа эрхлэгчид амиа хорлоно хэмээн айлган сүрдүүлж байсан ч тохиолдол гарсан. Ямартаа ч ТҮЦ-нүүд буцаад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр амиа хорлох хүн нэгээр ч болов багасав бололтой.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ