Бөө нар галаа үлдээснээс Богд ууланд гал гарчээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд гал гарлаа. Тодруулбал, Бичигт хадны баруун энгэрт гал гарч, 1.5 га газар шатсан байна. Галын голомтод НОБГ-ын аврах ангийн 105 дугаар анги, Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн алба хаагчид ажиллаж унтраажээ. Урьдчилсан байдлаар бөө нар галаа унтраалгүй үлдээснээс гал гарсан хэмээн тогтоожээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ