Анхааруулга: Мөхөх аюулд орсон хэлний зураглал

Ногоон – Мөхөх аюулгүй хэл

Энэ ангилалд англи, араб, орос, франц, герман зэрэг их гүрнүүдийн төрийн албан ёсны хэл багтана. Тухайн үндэстэн, ястны бүх насны хүмүүс уг хэлээрээ ярьдаг, бичдэг.

Цагаан - Эмзэг хэл

Хүүхэд, залуусын цөөнх нь л уг хэлээр гэр орондоо ярих бөгөөд олныдунд орохоороо тухайн орны голхэлээр харилцдаг.(Жишээ: чечень, тува, халимаг, якут, буриад, ойрд, алтай гэх мэт)

Шар – Мөхөж мэдэх хэл

Хүүхэд, залуу үедээ уг хэлийг төрөлх хэлний хэмжээнд заадаггүй.

Улбар шар – Мөхөх ноцтой аюулд орж эхэлсэн хэл

Ахмад үеийнхэн нь л уг хэлээр хоорондоо ярих боловч хүүхдүүдтэйгээ энэ хэлээр харилцдаггүй.

Улаан - Мөхлийн ирмэг дээр ирсэн хэл

Энэ хэлээр хааяа нэг ярьдаг хамгийн залуу насныхан нь өвгөд, эмгэд л болсон байдаг.

Хар - Мөхсөн хэл (1950 оноос хойш 200 хэл бүрэн мөхсөн )

Уг хэлийг мэддэг ганц ч хүн байхгүй.

Энэ хаягаар дэлгэрэнгүй үзнэ үү

-ЮНЕСКО-гийн судлан тогтоосноор, тухайн үндэстний нийт хүүхдийн 30-аас дээш хувь нь төрөлх хэлээ дулимагхан мэддэг болчихвол “Мөхөж мэдэх хэл”-д тооцогдох болдог байна.

-Хэрвээ хүүхэд багачууд нь хар багаасаа аль нэг гадаад хэл рүү хошуураад байвал энэ нь төрөлх хэлээ дулимагхан мэддэг болохын дохио!

-Хэрвээ хүүхэд багачууд нь ном уншихаа больсноор төрөлх хэлний үгсийн нөөц нь хомсдоод, янз бүрийн гадаад хэллэг, цахим харилцааныамарчилсанүгсээр (блогны, мессенжерийн, мессежний гэх мэтсийн) яриад, бичээд сурчих юм бол мөн л төрөлх хэлээ дулимагхан мэддэг болохын дохио!

-Хэрвээ аливаа салбарын мэргэжилтнүүдийн боловсрол, мэдлэгийн үндсэн шалгуурыг аль нэг гадаад хэл гэж үзэх хандлага хүчтэй болох аваас ТӨРӨЛХ ХЭЛ маань мөхөхийн дохио!

-Хэрвээ хүүхэд, үүхэдгүй нийгмийн хэрэглээнд гадаад үг хэрэглэх гэж чамирхаад, албан болон хувийн харилцаа хийгээд үйлчилгээ, олон нийтийн газрын нэр хаягт гадаад бичиг үсэг, гадаад үгс хэтийдтэл нь ашиглаад эхэлбэл МОНГОЛ ХЭЛ маань мөхөхийн дохио!

Төрийн хэлний зөвлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ