Дахин нэг нисдэг тэрэг ослын буулт хийв

“А-жет” компанийн онгоц дахин ослын буулт хийжээ. Тодруулбал, Иргэний агаарын тээврийн “А-Жет лимитед” компанийн Говьсүмбэр аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “ЕС-145” маркийн нисдэг тэрэг өчигдөр ослын буулт хийжээ.
Онгоцонд багийн хоёр гишүүнээс гадна таван хүн зорчиж явсан хэмээн зарим эх сурвалж хэлж байна.Ослын буултыг14.00 цагийн үед Чойроос хойш ойролцоогоор 40 км-т буужээ. Чухам ямар учраас буулт хийсэн нь тодорхойгүй байгаа ч нисдэг тэрэгнийх нь хөдөлгүүрийн даралт унасан гэх мэдээлэл байгаа юм.
Өмнө нь долоон иргэн суулгаж явсан “А-жет” компанийн онгоц салхинд цохиулсны улмаас ослын буулт хийж шуугиан тарьж байсан. Азаар хүмүүс бэртэж гэмтээгүй ч тухайн компанийн нисгэгч, ИНЕГ-ын хоёр албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ