Хууль зөрчин эхнэрээ ажилд авчээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга Н.Самбыг АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь тэрээр эхнэр Л.Пагмадуламаа сумынхаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж.

Л.Пагмадуламыг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ийнхүүтомилохдоо хууль зөрчиж, хувийн ашиг сонирхолын үүднээс томилсон аж.Түүнчлэн сумын засаг дарга Н.Самбыг хуурамч диплом ашиглаж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ. Тиймээс дээрх хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсээр шалгуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ