Үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа нарыг дурсана


Анх 2003 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын “Хүндэтгэлийн өдөр бий болгох тухай” 505, 2008 онд “Цагдаа, дотоодын цэргийн гавъяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх ажлын чиглэл батлах тухай” 628 дугаар тушаалуудын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар уламжлал болон тогтжээ.
тэгвэл өнөөдөр 15.00 цагт Цагдаа-олон нийтийн сургалт, соёлын төвд /БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байр/ “БИД МАРТАХГҮЙ” нэрийн дор Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллага, нэгжүүдийн алба хаагчдыг хамруулан, алба хаагчдын ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.
Хүндэтгэлийн өдөрлөгт Цагдаагийн байгууллагын удирдлага, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, хамт ажиллаж байсан алба хаагчид, ахмадууд оролцох юм.
Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн мөнх дурсагдах гавьяат үйлстнүүдээ хүндэтгэн дурсаж, тэдний ар гэрийн төлөөллийг хүлээн авч, цагдаагийн Сүлд чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос сонирхуулна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ