Ан Сан Су Чи түрэмгийлэл түрэмгийллийг төрүүлдэг гэв

Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт хатагтай  Ан Сан Су Чи өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсаныхаа дараа Төрийн ордонд ардчиллын сэдвээр лекц уншлаа. Түүний лекцийг сонссон хүмүүс цөөнгүй асуулт тавьж, тодорхой хариул авлаа. Хатагтай Ан Сан Су Чи, ардчиллыг энх тайвны аргаар олж авах ёстой гэдгийг онцолж, хамгийн гол нь эхнээсээ зөв замаар явах ёстой гэдгийг хатуу сануулсан юм. Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагчийг эх орондоо урьсан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч мөн лекц уншиж, ардчилсан нийгэмд дарга нар чухал бус, тэдний эрхийг ард түмэнд өгөх хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ