Монгол хүүхнүүдийг хажуудах нь анзаардаггүй

Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгаа (МХХС) нь олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан нийтлэг тодорхойлолт, аргазүйг ашиглан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар өргөн хэмжээний мэдээлэл цуглуулж явуулсан үндэсний хэмжээний томоохон судалгаанд охид хөвгүүдээсээ илүү боловсрол эзэшдэг гэсэн дүн гарчээ.
“Хүүхдүүдийн боловсролын түвшинг хүйсээр авч үзэхэд нэг их ялгаа гарахгүй байгаа боловч 10-17 насны хөвгүүдийн 2.9 хувь нь сургуульд суралцаагүй байхад мөн насны охидын зөвхөн 1.5 хувь нь сургуульд суралцаагүй байна. 15-17 насныханд 4-8-р анги болон 9-10-рангид сурсан охидын эзлэх хувь 51.5 болон 6.7 байхад харин хөвгүүдийнх 48.6 болон 4.5 хувьтай байна.Эндээс дүгнэхэд охидын боловсролын түвшин хөвгүүдийнхээс өндөр байх магадлалтай байна.” гэсэн судалгааны дүн гарчээ.
Бич бас бүсгүй хүн. Энэ байдал нь гэр бүлийн харилцаанд ихээр нөлөөлж байгааг мэргэжлийн хүний амнаас сонссон. Тухайлбал өөрөөсөө илүү боловсролтой бүсгүйтэй гэр бүл болсон нэг залуу бий. Эхнэр нь манай найз. Үнэхээр мундаг бүсгүй. Тэгээд л найзууд нь эхнэрийг нь магтахаар нөхөр нь уурлаад сүйд. Харин ч мундаг эхнэртэй бол тэрүүгээрээ бахархах ёстой юм биш үү. Хараад байхад монгол залуус маань өөрөөсөө гайгүй ажилтай, цалин мөнгөтэй бүсгүйтэй суувал таардаггүй бололтой. Нөгөөх л эцгийн эрхэт ёс, эр хүн гэх бардам зан нь дийлдээд байдаг биз.
Энэ урд хөршийнхөн хүүхнүүддээ боловсрол олгох дургуй гэж сонссон. Монголд байдал эсрэгээрээ байна. Охидыг маш их анхаарч, боловсрол мэдлэгт нь их хөрөнгө оруулж байна. Гадныхантай суулгахыг дэмжиж, янз бурийн байгууллагууд их ажиллаж байна. Гэтэл бүсгүйчүүд маань ажлын талбар дээрх супер ажилтан байсан ч гэртээ ирээд ар гэрийн ажлыг бараг ганцаараа шахуу үүрдэг нь зарим завгүй ажилтай, бизнестэй хүүхнүүдэд бухимдал нэмж байна.
Гэр бүл болно гэхээр л эмэгтэй нь ажил алба, ар гэр, хань ижил, үр хүүхэд гээд л бүгдэд нь анхаарал тавих ёстой. Дээрээс нь өөртөө анхаарал тавьдаг сайхан байх ёстой, эрэгтэйчүүд нь ажлаасаа ирээд л диван дээр удирдлага барьж хэвтээд л бэлэн хоол идчихээд гэдсээ илээд унтаад өгдөг байх ёстой гэсэн хуучирсан үзэл бодлоос татгалзах хэрэгтэй.
Би гэрээ тэжээж байна гээд л хичнээн мундаг чадалтай эхнэрээ ажил хийлгэхгүй гэрт хориод л хүүхэд гаргуулаад л суулгаад байдаг, өөрсдөө өөр хүүхэн эргүүлээд гэртээ ирээд эхнэртээ пээдийгээд байдаг хүмүүс зөндөө л байдаг шүү дээ. Эцсийн бүлэгт хэн нь илүү цалинтай хэн нь хоол хийж шал угаадаг гэдгээрээ биш айл гэрийн ажил үүргийн хуваарилалтаас үл хамааран хоёр биенээ дэмжиж, ойлгож байвал л сайхан амьдрах байх даа.
Нээрээ манайхны эрэгтэй хүний ажил, эмэгтэй хүний ажил гэж хуваарилдаг хуваарилалт нь барууны зарим орнуудаас их өөр юм. Жишээ нь аяга угаах, хог асгах нь Австралид эрэгтэй хүний ажил байдаг. Бас ганц хүний орлого гэр бүлд хүрэлцдэгээс болоод эхнэрээ ажил хийлгэлгүй гэртээ байлгадаг, хүүхэд асрах ажил буюу full-time mum гэсэн ойлголт их өргөн дэлгэр байдаг. Мундаг чадварлаг хүүхнүүд нь аахар шаахар, унэлгээ муутай гэр орны ажил, угаах арчих, хоол хийх, хүүхэд маллах зэргийг Монгол, Филлипин зэрэг ядуу орны иргэдээр хийлгэдэг болчихсон байх юм.
Нөгөө дугуй дугуйгаа олно гэдэгчлэн нөхрүүд нь ч бас эхнэрээрээ карьервөман сонгосон бол хүсэл сонирхолд нь саад тавихгүй юм. Хамтдаа орлого их олж, цагаа үр ашигтай өнгөрөөж байх юм. Гэртээ хэвтүүлж хүүхдийг нь өсгөх авгай сонгосон бол санхүүгийн талаарх бух асуудлыг нь шийдэж өгөх юм. Модель хүүхэн сонгосон бол хүүхдээ хөхүүлэх асрагч, биеийг нь хэвэнд нь оруулах дасгалжуулагч хуртэл олж өгөөд их өөр гэх юм билээ. Манай монголын хүүхнүүд дэндүү дайчин, чадварлаг, супер байна шүү дээ. Надад лав тэгж л харагдаж байна. Хажууд нь байгаанууд нь анзаардаггүй байх л даа.
Б.Цовоо
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ