Хөтлөгч Халиун талийгаач бүсгүйн араас буян үйлдэхээр шийджээ

Хардалт гэгч өвчний улмаас хайртай бүсгүйгээ өөрийн гараар алсан Алтанхүү гэх залуугийн талаарх мэдээлэл нийгмийг цочирдуулаад байна.

Тэгвэл хайртай хүнийхээ гарт харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн араас гэрэлт зул өргөх ёслолыг "Royal HD" телевизийн нэвтрүүлэгч Халиун санаачлан хийх гэж байна.

Тэрээр ард түмэндээ энэхүү сайн санааны үйлт нэгдэж, зул өргөж буян үйлдэхийг уриалж байгаа бөгөөд зул өргөх ёслол энэ бямба гаригт 10:00 цагаас Төв ганданд болно. Хүндэтгэлийн зул өргөх ёслолд оролцох хүмүүс ирэхдээ зулаа авчрах бөгөөд, сайн санаат олон хүмүүс оролцож талийгаач бүсгүйн араас буян хураах болтугай.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ