Леброн NBA-г голов

Сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн довтлогч Леброн Жэймс “Индиана” багтай хийсэн тоглолтын дараа өнөөгийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт жинхэнэ тулгаралт гэж байхаа больсныг онцолжээ. Түүний баг сүүлчийн хоёр плэй-оффын тоглолтын үеэр “Пэйсерс” багтай таарч байсан билээ.
“Манай цаг үед тулгаралт гэж чухам юу юм бэ? Жинхэнэ тулгаралт гэж юу вэ? “Бостон Сэлтикс” баг “Лэйкерс”-ын эсрэг тогловол тэр жинхэнэ тулгаралт. “Чикаго”, “Детройт” нарын тоглолт бол жинхэнэ өрсөлдөөнтэй болно. Бид хоёр жил дараалан плэй-оффын шатанд “Индиана”-тай учирч байсан. Хүмүүс үүнийг шууд л тулгаралт гэж хэлэх болсон. Гэвч энэ нь тийм биш юм. Өнөө цагт жинхэнэ тулгаралт гэж байхаа больжээ. Хоёр маш сайн баг аварга болохын төлөө талбай дээр учирч байгаа ч жинхэнэ тулгаралт харагдахгүй байна. Бодит байдал ийм л байгаа юм. Ямар ч тулгаралт байхгүй байгаа” хэмээн Жэймс ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ