Охид бүлэглэн нэгнийгээ зодож танхайрах явдал давтагджээ

Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн 8-р ангийн сурагчид энэ сарын 09-нд хичээл дээрээ нэгнийгээ бүлэглэн зодож, танхайрсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 14 настай И-г ангийнх нь Б,Т,А,Э,Ж нар бүлэглэн зодсон байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд юунаас болж ангийнхаа охиныг зодсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Мөн хэдэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сурагч хөвгүүд хоорондоо зодолдож, нэгнийхээ хамрыг хугалж чихсэн хэрэг гарсан юм. Одоогоор хүүгийн биеийн байдал сайжирч, хичээлдээ явж эхэлсэн бөгөөд энэ хэргээс болж сургуулийн цэвэрлэгч нь хүртэл ажлаасаа халагдчихаад байгаа юм байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ