Хүргэн ах маань нэг л хачин хараад байх боллоо

Би 17 настай. Хүргэн ахындаа амьдардаг. Бид нэг өрөө байранд хамтдаа амьдардаг л даа. Заримдаа би унтаж амжаагүй байхад тэр хоёр намайг унтчихсан гэж бодоод секс хийдэг. Эвгүй байдаг ч би үхсэн юм шиг л хэвтэж байдаг.

Би хүнтэй унтаж үзээгүй. Үүнийг ч гэрийнхэн маань мэддэг. Гэтэл сүүлийн үед сексийн тухай их боддог болоод байгаа. Тэгээд дээрээс нь хүргэн ах маань заримдаа их өөр харагдаад байх боллоо. Би ийм юм бодож болохгүйгээ мэдэж байгаа ч сүүлийн үед ах ч над руу нэг л өөр хараад байх шиг.

Сэтгэлзүйч:

Өсвөр насны хүүхдэд сексийн сонирхол төрөх нь гарцаагүй. Гэхдээ чиний хувьдхүргэн ахынхаа талаар бодлоо аль болох хурдан сэтгээлээсээ авч хаясан нь дээр. Энэ бол зүгээр нэг үеийн хөвгүүнийхээ тухай бодож байгаа хэрэг биш юм шүү. Хэрэв ах чинь чам руу сонин хандлагатай хараад байвал чи түүнийг түрүүлж эсэргүүцэх хэрэгтэй. Энэ байдлаараа удаж, хэн хэнийгээ сонирхож эхлэвэл тун таагүй асуудал үүсэх болно гэдгийг мэдэж байхад чиний нас хангалттай.

Нэгэнт чи тэднийд амьдрахаас өөр аргагүй бол чиний өөрт болон ахад чинь төрөөд байж болзошгүй тийм нөхцөл байдалд үлдэхгүй байхыг хичээ. Энэ бүхэн тун удахгүй сарнин алга болох учир анхаарал өгөн чагнаад байх хэрэггүй. Өөрийгөө хамгаалахад чиний хүч болон оюун хүрэлцнэ охин минь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ