Зодуулж амиа алдсан бүсгүйн шүүх эмнэлэгийн дүгнэлт өнөөдөр гарах байсан ч хойшилжээ

Найз залуугийнхаа гарт онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан гэх хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа. Тэгвэл энэ хэрэг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан бөгөөд ГССҮТ-д зодуулсан хүн хэвлийн мэс заслын хагалгаанд орж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээлэлийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ц гэгчийг хамтран амьдрагч 33 настай Алтанхүү нь зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоон мөрдөн байцаалт явуулж байна. Талийгаач эмчлүүлж байхдаа шархаа даахгүй нас барсан билээ. Уг нас барсан бүсгүйн хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарах байсан ч ирэх нэг дэх өдөр болон хойшилжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ