Монголоос гарахыг хориглосонд гайхаж байна гэжээ

“Жаст” групптэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн гадаадын “Стандарт” банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэнийг Монгол Улсыг орхиж явахыг хориглосон талаарх мэдээллийг бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли гэх хүнийг цагдаагийн газраас дуудаж уулзсан гэнэ. Энэ талаар Крис Брэдли "Монголын хуулийн байгууллагынхан намайг удаа дуудаж уулзсан. Гэхдээ ямар учир шалтгаанаар дуудаж байцааж байгаагаа ганц ч удаа тайлбарлаагүй. Хуулийн байгууллагынхан надад учир шалтгаанаа хэлэх ёстой. Ажлын шалтгаанаар ирсэн байхад намайг Монголоос гарахыг хориглосонд гайхаж байна" гэсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ