ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарь

ЕБС-ийн хүүхдүүд улирлын амралтаар хоёр долоо хоног амардаг билээ. Энэ жилийн хувьд БШУЯ-наас манай орны байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилжээ. Үүнд:
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын сурагчдын II улирлын амралт:
I–V ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног,
VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 04-нөөс 26-ныг дуустал гурван долоо хоног,
X-XII ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11-нээс 26-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.
Харин энэ хичээлийн жилд хөдөө, орон нутгийн сурагчдын II улирлын амралтын хувьд:
I–V ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 09-нийг дуустал дөрвөн долоо хоног
VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 09-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
X-XII ангийн сурагчид 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс 09-нийг дуустал нэг долоо хоног амрах гэсэн хуварийг гаргасан байна.
Түүнчлэн энэ жилийн хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт: Бүх сурагчид 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрахаар тогтсон байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ