60 сая төгрөг "идсэн" н.Наранчимэгийг ажлаас нь чөлөөлжээ


Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүд шалгалт хийжээ. Улмаар МХЕГ-ын ажилтнуудын нийгмийн даатгалын мөнгийг санхүүчид нь хуулийн дагуу бичээгүйн дээр удаа дараа дутуу төлсөн нь илэрч, 60 гаруй сая төгрөг дутжээ гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл энэ талаар ЧД-ийн Нийгмийн даатгалын хэлтэсийн албаны хүнээс тодруулахад “Манайхаас ямар ч шалгалт хийгээгүй. МХЕГ-ийнхан дотооддоо хийсэн юм шиг байна билээ.” гэсэн юм.
Харин энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар МХЕГ оров. Ямартаа ч шалгалт хийж, 60 сая төгрөг дутсан нь үнэн бөгөөд энэ мөнгийг санхүүчид нь бүгд биш, н.Наранчимэг гэх ахлах санхүүч нь шамшигдуулсан болох нь илэрчээ. Шалгалтыг өнгөрсөн сард хийсэн бөгөөд н.Наранчимэг гэх эмэгтэйг 14 хоногийн өмнө ажлаас нь чөлөөлсөн юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ