Хэнтий аймагт өвөлжилт хүндэрчээ

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Гурванбаян суманд аравдугаар сарын 20-доор 40-50 см цас орсон. Гэтэл арваннэгдүгээр сард нэлээд дулаахан байснаас уг цас доошоо суусан байгаа. Мөн арванхоёрдугаар сар хүртэл 3-4 удаа цас орсон тул 10-20 см зузаан цастай байна. Иймд дээрх цас 0.24-0.26 см нягтаршаад мөс болчихсон тул мал үүнийг ухаж идэх боломжгүй байгаа юм. Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас ирсэн мэдээллээр хойд талын сумдын бэлчээр 25-30 см зузаан цастай байна гэсэн. Ер нь бол тус аймгийн Засаг даргын хэлж буйгаар хойд талын сумдаар өвөлжилт хүндэрч, өвс тэжээлийн хангамж шаардлагатай байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ