Уураа барьж чадаагүй нэг залуугийн амьдрал “дууслаа”

Аймшигт уур хилэн, түүнийгээ барьж чадаагүйгээс, тийм чадваргүйгээс болж хайртай дотны хүнээ гомдоох, тэр бүү хэл аминд нь хүрэх тохиолдол гарч байгааг та бүхэн харлаа. Хардалт, аймшигт уур хилэнгээсээ болж хайртай хүнээ хайр найргүй зодож, аминд нь хүрсэн гэх залууг Монголчууд бид үзэн ядсаар хэд хонолоо.
Үнэхээр үзэн ядмаар хэрэг хийсэн, гэхдээ уураа барьж дийлээгүй энэ залуугийн амьдрал ингээд дуусч байгаа нь харамсалтай.
Та ч , би ч, бидний эргэн тойронд байгаа бүх хүн уурлаж чадна. Бид яагаад уурладаг вэ? Бид хvссэнээрээ байж чадаагvйгээс, ямар нэг юм бидний хvссэний дагуу биелээгvйгээс болж уурладаг. Бидний хvсэл бvхэн “Алтан загасны vлгэр” шиг биелж байх албагvй шvv дээ гэдгийг л тэрхэн агшинд мэдэрч чаддаг байх нь чухал. Ийм нэгэн vзэгдэл бидэнд нийтлэг ажиглагддаг.
Миний хийсэн сайн сайхан зvйл, бvтэлтэй бvхэн нь миний л ухаантайгаас, миний л мундагаас болдог байхгvй юу. Харин миний бvтэл муу байгаа бvх юм бол миний эргэн тойронд байгаа арчаагvй хvvхдvvд, анхиагvй эхнэр, муу туслагч, муу хамт олноос шалтгаалж байна гэж бодоцгоодог. Гэтэл тэрхvv муу муухай, бvтэлгvй бvхний эх уурхай нь өөрт нь байдгийг хvмvvс тэр бvр анзаардаггvй билээ.
Уур хилэнг галт уултай зvйрлэж болох юм. Галт уул дэлбэрсний дараа ойр хавийн нь газар нутаг,орчин тойрных нь эд юмсыг сэргээн засварлаж,хуучин байдалд нь оруулна гэдэг нэн бэрхтэй. Yvний адилаар уурын мунхагаар хэн нэгний болчимгvй хэлсэн ганц vг,бодлогогvй хийсэн ганц алхам эцэг эх,vр хvvхэд ,анд нєхєд, хайрт хосын хоорондын хамгийн нандин хэлхээ холбоог таслах,єрєєл бусдын сэтгэлд ч, өөрийнхөө амьдралд ч насан туршдаа мартах аргагvй гvн хар толбо суулгах нь бий.
Намайг гэр бүлийнхэн, багын найз нар маань тайван хүн гэж дүгнэдэг. Харин би бас тийм ч тайван хүн биш юм билээ. Нэг удаа аймаар уурлаж билээ. Надаас бас тийм зан гардаг юм байна шүү гэж дараа нь гайхсан шүү. Миний хувьд ихэнхдээ яг уурлаж эхлэх үедээ таг дуугүй болдог.Энэ нь ч дээр гэж боддог.Уур уцаар оргилж байгаа үедээ хүн өөрийгөө хянах чадвар бараг л байхгүй болдог.Ийм үед ямар нэгэн муу үг хэлж хэн нэгнийг гомдоож байхаар дуугүй байж байгаад өөрийгөө хянах чадвартай болсон үедээ уурласан шалтгаан, хэнийх нь буруу, яавал зохих байсан талаар бодоод хэрвээ миний буруу бол уучлалт гуйх ч юмуу алдаагаа засах талаар ямар нэгэн арга хэмжээ авдаг.Гэхдээ ингэж таг дуугүй байх нь бас эрүүл мэндэд хортой байж магадгүй шүү. Тэвчээрийн чавхдас тасрах цаг байдаг гэдэг шиг тэсэж тэсэж байгаад ганц уурлахдаа оновчтой хэдхэн үг голын олоод хэлчихвэл уур биш харин ч кайф болоод хувирчихдаг тал бас бий.
Уур биеийг зовооно, уул морийг зовооно. Уур хилэнг дарвал түүнээс илүү баатар үгүй. Уг нь бол залхуу гээчийг дарвал түүнээс мундаг нөхөр байхгүй л гэж боддог байсын. Гэхдээ саяхнаас л ардын зүйр үгс ямар гүн гүнзгий утга агуулгатай хийгээд дээрээс нь зөвхөн мал ахуйтай зууралдахаас өөрийг мэдэхгүй бүдүүлэг нөхдүүд байгаагүй болохыг илүү мэдрэх болсон.
Уурыг дарахын тухайд эртний нэгэн гэгээнтэн хэлэхдээ : Зовлонтой болох үедээ өөрөөсөө ”Болохгүй байгаа зүйлийг засаж болохуу? Засаж болохоор бол зовохын хэрэг юун? хэмээн асуугаарай. Хэрвээ засах учиргүй аваас бас түүнээ зовохын тус юун? хэмээн асуугаарай. Галд тос нэмэх адил уурлах нь илүү их хорлолд өртөж байгаа хэрэг шүү дээ ” хэмээн айлджээ.
Залуу шинэхэн авсан ачааны машинаа харахаар гартал, гурван настай хүү нь машиных нь гадна талыг сүйтгэчихсэн гартаа бахь барин жаргалтай нь аргагүй зогсож байх нь тэр. Тэрхэн зуур хүү рүү гүйн очиж хүүгийнхээ гарыг бахиар цохижээ. Бага зэрэг тайвширсныхаа дараа хүүгээ эмнэлэг рүү хүргэж гэнэ. Эмч хүүгийн хугарсан ясыг эмчлэх гэж оролдсон боловч хоёр гарынх нь хуруунуудыг тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Хүү мэс заслын дараа нүдээ нээн боолттой гараа харж гэмшсэн байдалтайгаар ааваа машинд чинь гэмтэл учруулсанд уучлаарай гэжээ. Дараа нь ааваасаа ингэж асууж гэнэ. Хуруунууд хэзээ ахин ургах вэ гэжээ.
Хайртай нэгэндээ тэвчээр алдсан үед эхлээд бага зэрэг бод. Машинуудыг засварлаж болно. Харин хугарсан яснуудыг, эмзэглэсэн сэтгэл хэзээ ч засагдахгүй. Хүн алдаа гаргадаг. Бид бүгд л алдаа хийдэг. Гэхдээ ууртайгаар эсвэл бодолгүйгээр хийсэн зүйлүүд хүнийг үүрд шаналгадаг.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ