Найман хувийн зээл олгох ажил түр завсарлана


Энэ жилийн хувьд орон сууцны найман хувийн хүүтэй эпотекийн зээл нь энэ сарын 25-н хүртэл олгох юм байна. Учир нь арилжааны банкууд жилийн эцсийн тайлан гаргах учир энэ оны хувьд түр зогсох аж. Харин ирэх оны нэгдүгээр сарын 15-аас хойш дахин олгож эхлэх юм.
Шинээр зээл хэрхэн авах вэ?
18 нас хүрсэн, тогтмол ажил орлоготой Монгол улсын иргэн бүр хамрагдах эрхтэй. Хот, хөдөө гэлтгүй орон даяар энэ хөтөлбөр хэрэгжих юм. Зээл хүссэн иргэн :
- Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх;
- Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлгүй байх;
- Сүүлийн нэг жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх;
- Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх;
- Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах;
- Зээлдэгчийн өрхийн татварын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх ёстой юм.
Та орон сууцны 8 хувийн зээл авахын тулд юуны өмнө бүрэн ашиглалтанд орсон, 80 м2-аас багагүй талбайтай шинэ, эсвэл одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас сонгон, хөтөлбөрт хамрагдсан аль нэг банкинд хандана уу. Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийг Монголбанкны шалгуурыг давсан “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан банк”, “Капитал” гэсэн14 банк олгож байна.
Та байраа сонгосны дараа доорхи нийтлэг материалыг бүрдүүлэх бөгөөд нарийн мэдээлэл ньбанк тус бүрээс хамаараад бага зэрэг өөрчлөгдөнө.
Үүнд:
- Зээлийн өргөдөл,
- Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
- Орон сууцны өмчлөх эрхийнгэрчилгээ
- Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Хөдөлмөрийн гэрээ
- Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан)
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Гэрлэлтийн гэрчилгээ
- Өрхийн болон Бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
- Банкнаас шаардсан бусад баримт бичиг
Та материалаа хэр хурдан бүрдүүлэхээс шалтгаалаад зээл гарах хугацаа харьцангүй өөр байх бөгөөд банкнаас зээл олгох тухай шийдвэр гарсаны дараа та худалдагч талтай худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 30%-ийг худалдагч талын дансанд шилжүүлнэ. Ингээд банктай зээлийн барьцааны гурвалсан гэрээ хийнэ. Барьцааны гэрээ хийсний дараа харъяа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлнэ.
Эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:
1.Зээлийн болон барьцааныгэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
2.Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
3.Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
4.Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
5.Үйлчилгээний хураамж: 0.05% , яаралтай бол 0.1%
6.Эд хөрөнгийн барьцааныэрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд5000 төгрөг
7.Барьцаалбар үйлдсэн бол хавсаргах /үйлчилгээний хураамж 3000 төгрөг/
8.Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ. Үүний дараа банкиндаа очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд барьцаалснаар банк худалдан авагч талд зээлийг бүрэн шилжүүлнэ. Ийнхүү та орон сууцандаа ороод, авсан зээлээ 20 жилийн турш, 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм.
Хуучин зээлээ 8 хувьтайд хэрхэн шилжүүлэх вэ?
Арилжааны банкуудад орон сууцны зээлийн үлдэгдэлтэй иргэд 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх боломжтой. Ингэхийн тулдЗээлдэгч зээлээ шилжүүлэх хүсэлтээ өмнө нь орон сууцны зээл олгосон арилжааны банкнысалбар, тооцооны төвд хандаж гаргана.
Зээл шилжүүлэхэд тавигдах шаардлага нь шинээр ипотекийн зээл авахад тавигдах бүх шаардлагатай ижил бөгөөд зээлдэгчийн гараар бичсэн өргөдөл, зээл хүсэгч, хамтран зээлдэгчийнцахим иргэний үнэмлэх болон банкнаас шаардах бусад материалыг бүрдүүлснээр жилийн 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ