Алга болсон охиныг олоход туслахыг хүсэв

Бугуу овогтой Анхтуяа нь энэ оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 11:40 цагт гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа аж. Гэрээсээ гарахдаа хар хөх өнгийн ботинкон гутал, хөх өнгийн жийнсэн өмд, шаргал өнгийн куртка, шар өнгийн бүстэй, цагаан өнгийн ноосон хүзүүний ороолт, хөх өнгийн цүнх үүрч гарсан. Б.Анхтуяа нь 15 настай, 155 см орчим өндөртэй, дугуй цагаан царайтай. Гэрээсээ гарахдаа “Халуун усанд ороод ирье” гэж хэлээд гарч явсан бөгөөд гурван цаг орчим хугацаа өнгөрсний дараа буюу хамгийн сүүлд ар гэр рүүгээ холбогдож, “Би гэрийн үүдэнд байна. Одоо орлоо” гэж хэлээд ор сураггүй алга болжээ. Тухайн өдөр хүлээгээд ирэхгүй болохоор ар гэрийнхэн нь Шуурхай мэдээлэл авах утас “102” дугаарт дуудлага өгөн, маргааш өглөө нь Сонгинохайрхан дүүргийн III хорооны цагдаад бүртгүүлжээ. Ар гэрийнхэн нь санаа зовж, аргаа барахдаа лам хуварга, бөө удганд хэд хэдэн удаа үзүүлэхэд тэд яг адилхан утга санаа бүхий зүйлийг хэлсэн гэнэ. “Охин чинь нэг байшинд хоригдсон байна. Их хэцүү байдалтай, зодуур нүдүүр амссан бололтой. Хурдан хууль хяналтын байгууллагад хандахгүй бол байдал хэцүүдэж мэдэхээр байна” гэсэн гэнэ. Охиныг харсан, үзсэн хүмүүс цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэж, охиноо хайж, сандарч яваа аав, ээжид туслаарай! Энэ асуудлыг хууль хяналтын болон бусад мэргэжлийн байгууллагууд анхааралдаа яаралтай авч, дорвитой арга хэмжээ авч өгөхийг 15 настай охины ар гэрийнхэн хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ