Нарантуулын өргөтгөлөөс цогцос олджээ


"Нарантуул" олон улсын худалдааны төвийн өргөтгөлөөс хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тухайн эрэгтэй нь 170 см өндөртэй, 40 орчим насны хүн байсан бөгөөд осгосон байдалтай нас барсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ мэт осгож нас барах хэрэг сүүлийн үед олноор гарч байгааг цагдаагийн байгууллагаас сануулаад, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадаа унтаж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ