400 саяын үнэтэй гар утаснууд хууль бусаар нэвтрүүлэхийг завдлаа

Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02 өдөр Монгол Улсын таван иргэн Солонгос улсаас ирсэн 1403 ширхэг гар утсыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагч нар илрүүлэн саатуулж таслан зогсоолоо.

Дээрх хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 1403 гар утасны үнийн дүн нь урьдчилсан байдлаар 400 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ