“Их тэнгэр” давсан галын шалтгааныг тодруулахаар шалгаж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд гарсан галыг унтраасан талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл галын шалтгааныг тодруулахаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж байна. Бичигт хадны баруун энгэрт гал гарч, 1.5 га газар шатсан юм. Мөн гал газар авч, Их тэнгэрийг давсан байна. Тиймээс галын голомтод НОБГ-ын аврах ангийн 105 дугаар анги, Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн албан хаагчид ажиллаж унтраасан юм. Их тэнгэрт Төрийн гурван өндөрлөг байрладаг билээ.  Урьдчилсан байдлаар бөө нар галаа унтраагаагүй явснаас гал гарсан хэмээн шалгаж байгаа бөгөөд одоогоор хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байгаа юм байна.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ