Малайзад амиа алдсан охины цогцосыг задланд оруулжээ

Малайзад суралцахаар явсан охин малайзуудын гарт амиа алдсан тухай мэдээлэл олныг шуугиулаад байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өөд болсон бөгөөд энэ тухай мэдээлэл 10 гаруй хоногийн дараа Монголд албан ёсоор ирсэн юм. Талийгаачийн ар гэрийнхэн Э-г хүний наймааны золиос болсон гэж үзэж байгаа учир эндээс шинжээч, мэргэжлийн хүн авч явах хүсэлтээ холбогдох албаныханд илэрхийлжээ. ХЭҮК-ийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж шарилыг бүтнээр нь авчрахад туслахаа амлаж байж.

Гэвчямар нэгэн хариу өгч амжаагүй байтал шарилд задлан хийсэн гэсэн мэдээлэл гэрийнхэнд нь иржээ. Ээж, ах дүүсийнх нь зөвшөөрөлгүйгээр талийгаачийн шарилд хүрсэнд ихэд эмзэглэж байгаагаа илэрхийлж байна. Тэдний хувьд шарилаа бүрэн бүтнээр нь авчирч, эд эрхтэнийг нь авсан эсэхийг мэдэхийг хүсч байсан юм.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ