Шинэ жилийн гацуурын үнэ ханш

Он солигдох мөч ойртсоор байна. Албан байгууллага, айл өрхийн хойморт сүндэрлэх гацуур мод, гоёл чимэглэл томоохон зах, дэлгүүрээр худалдаалж байна.Гацуур модны үнэ өөр хоорондоо адилгүй байгаа юм. Тухайлбал, “Sky” их дэлгүүрт мод чимэглэл гэрэлтэйгээ 791 мянган төгрөгөөр зарагдаж буй цагаан өнгийн гацуур “Нарантуул” зах дээр дангаараа 180 мянган төгрөг гэж байна.

Ер нь “Нарантуул” захад жилийн жилд шинэ жилийн гацуур хамгийн хямд байдаг. Энэ жил ч уламжлал ёсоор хамгийн хямдхан гацуурнууд зах дээр худалдаалагдаж байна. Мөн ширээний жижиг гацуур 5000-15000 төгрөг бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 15000-60000 төгрөг, харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод өндрөөсөө шалтгаалан янз бүрийн үнэтэй. Тодруулбал “Sky” их дэлгүүрт гурван метрийн өндөртэй мод 800.000 орчим байхад “Нарантуул” худалдааны төвд 450 мянган төгрөг байна.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ