Н.Ану "Miss International 2013"-т амжилттай оролцож байна

Мисс Монголиа 2013” наадам энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан.бөгөөдүүнд 70 гаруй бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээний тэргүүн миссийн титмийг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану тэргүүндээ залж ялагчаар тодорч байсан. Тэгвэл мисс бүсгүй энэ сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдаж байгаа "Miss International 2013" дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнд оролцож байна.

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөж буй.Тэмцээний ялагчид ирэх мягмар гарагт тодрох юм.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ