Хүүхдүүд хичээл биш фэйсбүүк "давтаж" байна


Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх явал буурахгүй байсаар байна. Сурагчдын холбооноос энэ асуудалд хэр анхаардаг вэ?
-Хүүхдүүд дээрэмдүүлэх, хулгайд эд зүйлээ алдах гэмт хэрэг ихсэж байна. дээрээс нь хүүхдүүд өөрсдөөгэмт хэргийн золиос болох байдал өсч байна. Гэр бүлийн орчинд таагүй зүйд өртөх явдал байсаар байна. Жишээ нь ээж аав нь архи дарс байнга хэрэглэдэг, эсвэл хойд аав ээжтэйгээ байдаг ч юм уу энэ тохиолдолд гэмт хэргийн золиос, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байгаа. Түүнчлэн бага насны хүүхдүүд гэртээ цоожлогдох явдал нийгэмд жирийн үзэгдэл хэвээр байсаар байна. Энэ үнэхээр санаа зовоосон зүйл. Тиймээс“School police” төсөл энэ мэт гэмт хэргээс хүүхдийг урьдчилан сэргийлэхэдбага ч болов тус нэмэр болох байх.
-Сургуулийн ойр орчинд хүүхдүүд нэгнийгээ дээрэмдэх гэх мэт гэмт хэрэг үйлдэгдэх болж. Энэ тохиолдолд хүүхдүүдэд ямар сургалт сурталчилгаа, засаж залруулах арга хэмжээ авч байна вэ?
-“School police” төсөл хэрэгжсэнээр сургуулийн орчинд нэгнийгээ дээрэлхэх үзэгдэл нэлээд цэгцрэх боломжтой болж байна. Хүүхдүүдийг сургууль дээр ирээд таран тартал эцэг эхчүүдийн төлөөлөл харж байна гэсэн үг. Хуучин бол зөвхөн нийгмийн ажилтан, сургуулийн захирал, сургалтын менежер гэдэг хүмүүстэй асуудлыг ярилцдаг байсан бол эцэг эхчүүд энэ асуудалд оролцож байна. Энэ маш сайн туршлага. АНУ-дхэрэгжүүлдэг юм билээ. Цаашид энэ төслийн хэрэгжүүлээгүй сургуулиудад хариуцлага тооцож ажиллана. Улсын болон бүх хувийн сургуулиуд дээр хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна.
-Хүүхдүүд архи дарс ихээр хэрэглэдэг болсон гэж ярьсан. Тоон судалгаа байна уу?
-2013 онд 750 хүүхэд гэмт хэрэгт холбогдсоноос 60 хувь нь архи дарснаас болж гэмт хэрэгт өртөж, үйлдсэн байгаа юм. Хүүхдүүд төгсөлтийн баяраараа ихээр архидан согтуурч байна. тэр бүү хэл хүүхдийн зуслангууд дээр архидалт байдаг талаармэдээлэл бүртгэгдсэн байгаа. Бидзуслангуудад шалгалт хийнэ.
-Интернет орчин хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, өртөхөд нөлөөлж байгаа гэж хэр үнэн бодитой вэ?
-Хүүхдүүдфэйсбүүкт донтож байна. Донтогсод улам бүр өссөөр байна. Улмаар онлайн болзоо ихээр хийх болсон. Өрөөр хэлбэлинтернетийн орчноор дамжуулж хэн нэгэнтэй танилцаж, тэр хүнтэйгээ уулзсанаар элдэв гэмт хэргийн золиос болох, ашиглуулах байдал ихээр гарах болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр сургуулийн эргэн тойронд байгаа утасгүй интернетийн WIFI сүлжээнээс болж байна.Хүүхдүүд хичээл дээрээ хичээл хийх биш бүгд гар утсаараа интернетээр аялж байна. Улмаар интернетээс элдэв төрлийн мэдээлэл, тэр дундаасадар самуун сурталчилсан, задгай мэдээллийг ямар ч цензургүйгээр хүлээ авч байна. Энэ маш том санаа зовоох асуудал. Тиймээс цаашид сургуулийн орчин дахь WIFI системийн байхгүй болгох тал дээр манай сурагчдын холбоо ажиллажбайна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ