Их өөрчлөлтийг эхлүүлэх тунхаг бичиг зурагдлаа

Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна. Улс орны нийгэм, улс төрийн амьдралд олон чухал үйл явдал өрнөсөн долоо хоног болж өнгөрлөө.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх нь чөлөөлөх шаардлагагүй хэмээн санал өгсөн явдал улс төрийн гол үйл явдлын нэг болов. Ингэснээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал парламентдаа үлдэхээр болов.
Мөн өнгөрөгч долоо хоногт нэгэн томоохон үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн ньМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл, УИХ-ын гишүүдтэй зангиагүй уулзалтхийсэн явдал юм.
“Том төрөөс Ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго, зорилтуудын талаар санал солилцож,улмаар Ерөнхийлөгчийн санаачилгыг УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын бусад гишүүд дэмжиж, Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилга тун удахгүй амьдралд бодитоор хэрэгжиж, нийгэм улстөрийн томоохон өөрчлөлтүүд Монгол орныг хамрах нь тодорхой болоод байна.
Харин энэ долоо хоногийн эхээр урлаг соёлын салбарт шинэхэн Төрийн соёрхолт эрхэм тодорсон нь УДЭТ-ын ерөнхий найруулагчН.Наранбаатар байсан ба түүнтэй хамт Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагням төрийн соёрхолт цол, тэмдгээр шагнагдсан үйл явдал олны анхаарлын төвд орлоо.
Олныг цочирдуулсан таагүй мэдээ энэ долоо хоногт гарсан юм. Манай улсад Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх үеэр цэл залуухан хоёр монгол бүсгүй амиа алдсан аймшигт хэргийн талаар хэвлэлүүд шуугисаар байна.
Малайз улсад сурч, ажиллаж байсан Э бүсгүй бусдын гарт хорлогдож олны хөлийн газарт цогцос нь олдсон, 21-хэн настай цэл залуухан бүсгүйг найз залуу нь харгисаар зодож хөнөөсөн гэх энэ хоёр хэрэг он солигдохын өмнөхөн Монгол даяарыг цочроож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ