Нутгийн зарим хэсгээр цас орно

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтай өвөр говиор 1-6 градус, Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна. Өнөөдөр 22 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ