Монголд эмчилж чаддаггүй 33 өвчин байна


Монголдоо эмчилж чаддаггүй 33 өвчин байгаа аж. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан ирэх жил энэ тоог 10-20 хувиар бууруулах зорилтыг тавьсан байна.
Нарийн мэргэжлийн эмч нар нь байдаг ч техник технологи, хэвтэн эмчлэх тасаг нь байдаггүй учраас иргэд гадаадыг зорих эсвэл гадны тусламжийн байгууллагуудыг гуйхаас өөр аргагүй байдаг байна.
Тодруулбал, тархи нугасны хорт хавдар, цусны өвчин, зүрхний төрөлхийн гажиг, мэдрэлийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зэргийг манай эмч нар эх орондоо хийх боломжгүй байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ