Охины цогцсыг авчрахад ХЗЯ-ынхан мөнгөгүй гээд гурав хоног саатжээ

Малайзад амиа алдсан Э бүсгүйн хэрэг нийгмийг бүхэлд нь цочроогоод буй. Хэдийгээр Малайзын талаас түүнийг амиа хорлосон гэх ч ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тодруулбал тэд охиноо хүний наймааны золиос болсон гэх баримтбайгаа гэх. Юутай ч уг хэрэгт ГХЯ болон ХЭҮК-оос анхаарлаа хандуулж байна. ХЭҮК-оос шарилыг бүтнээр нь авчрахад туслахаа амласан бол Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг талийгаачийн хэрэгт Малайзад ажиллахаар болсон юм. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд эдгээр асуудлыг анхааралдаа авч ажиллах хүсэлт бүхий захидлыг Малайз Улсын Гадаад хэргийн сайдад илгээхээр болсон юм. Тэгвэл талийгаачийн ахтай хамт Малайз явах ХЗЯ-ны ажилтан мөнгөгүй гээд гурав хоножээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ