Хайртай хүнийхээ гарт амиа алдсан бүсгүйн араас буян үйлдлээ

Хардалт гэгч өвчний улмаас хайртай бүсгүйгээ өөрийн гараар алсан Алтанхүү гэх залуугийн талаарх мэдээлэл нийгмийг цочирдуулаад байна.

Тэгвэл хайртай хүнийхээ гарт харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн араас гэрэлт зул өргөх ёслолыг "Royal HD" телевизийн нэвтрүүлэгч Халиун санаачлан зохион байгууллаа.

Тэрээр ард түмэндээ энэхүү сайн санааны үйлт нэгдэж, зул өргөж буян үйлдэхийг уриалсан бөгөөд зул өргөх ёслол өнгөрсөн бямба гаригт 10:00 цагаас Төв ганданд боллоо.

Хүндэтгэлийн зул өргөх ёслолд маш олон хүмүүс цугларч хөөрхий бүсгүйн араас буян үйлдсэн юм.Ум сайн амгалан болтугай.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ