М.Ичинноров: Энэ аймшигтай мэдээ намайг их эмзэглүүллээ

Хардалт гэгч өвчний улмаас хайртай бүсгүйгээ өөрийн гараар алсан Алтанхүү гэх залуугийн талаарх мэдээлэл нийгмийг цочирдуулаад байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Г.Алтанхүүг цагдан хориод байгаа юм.
Тэгвэл энэ хэрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл үзүүлэхээр болжээ. Тэрээр “Энэ хэрэг олон нийтэд ил болсон нь л болохоосил гараагүй ийт хэрэг зөндөө. Маш олон эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаад амиа хорлосон, өөр нөлөөтэй зэрэг шалтгаанаархэргийг замхруулж, хаасан тохиолдлууд бий. Би хуульч хүний хувьд, эх хүний хувиар энэ хэрэгт хандаж байгаа. Энэ аймшигтай мэдээ намайг маш их эмзэглүүллээ. Миний хувьд өмнө нь дөрвөн удаа дөрвөн өөр хэрэгт стратегийн өмгөөлөл хийгээд амжилтанд хүрсэн. Тийм учраас энэ хэрэг дээр ажиллахаар шийдсэн юм.” хэмээжээ.
Мөн энэ хэрэг нь хүмүүс хэтэрхий хувиа хичээсэн, бэртэгчин зантай болж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа нэгнийг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авдаггүйг харууллаа хэмээн тэрээр онцолсон байна.
Энэ хэрэгт харамссан олон монголчууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг жагсаал хийхээр нэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтааж Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Энэ жагсаалд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Лантуун дохио” ТББ-д хамтарч ажиллах хүсэлт тавьсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ