П.Одгэрэл "Гоо сарнай" болов

НАМЭХ-ноос жил бүр зохион байгуулдаг “Гоо сарнай” наадмын хэвлэл мэдээллийн салбарын “Гоо сарнай”-гаар “UBS music” телевизийн захирал П.Одгэрэл тодорчээ.
Хэвлэл мэдээлэлийн салбарт олон жил ажилласан бөгөөд өөрийн гэсэн өнгө төрхийг телевизийн түүхэнд аль хэдийнээ бий болгосон тэрээр энэ үдэш улаан ноолууран даашинзаар гоёсон байсан нь ихээхэн дэгжин харагдаж байв.
Өнгөрсөн жил "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсор П.Анужин энэ шагналын эзнээр тодорч байсан билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ