“Лэйкерс” Газолийг худалдана

Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лейкерс” багийн төлөөлөгчид “Нью-Йорк Никс” багийн удирдлагад хандан тэдний хамгаалагч Имэн Шамперт, төвийн тоглогч Тайсон Чэндлер нарыг солилцоогоор авах талаар ярилцжээ. Хариуд нь “Лэйкерс” довтлогч Пау Газолийг санал болгож байгаа аж.

Хэрэв Калифорни мужийн баг хамгаалагч Жэй Ар Смитын гэрээг авч хэлэлцвэл “Нью-Йорк Никс” багийнхан яриа хэлэлцээр явуулахад бэлэн байгаа гэнэ.

Шампертыг “Дэнвер”, “Торонто” багууд мөн сонирхож байгаа билээ. Энэ хамгаалагч залуу өнөө улиралд 23 тоглолтод оролцоод байгаа юм. Тэрээр нэг тоглолтод дунджаар 6.6 оноо авч, самбараас 4.4 удаа бөмбөг авч байгаа аж.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ