Зарчим ярьж иргэдээ мартсаар байх уу

Саяхан Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж гэгч төрийн түшээ хилийн чанад дахь иргэдээ ялгаварлан гадуурхсан болчимгүй үг хэлж олны шүүмжлэлийн бай болсон билээ.

Тэгвэл харь оронд ажиллаж амьдарч яваа монголчуудаа төрийн өмнөөс анхаарч ажиллах ёстой түшээд хоёрдмол сэтгэлээр ханддагаа илэрхийлдэг болжээ.

Үүний нэг жишээ болж Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр саяхны нэгэн жиргээндээ Малайзд амиа алдсан бүсгүйн талаар тун хайнга үгс унагаад орхижээ.

Гэтэл дэд сайд А.Баттөр өмнө нь Монгол Улсаа төлөөлөн гадаадад элчин сайдаар ажиллаж байсан нэгэн. Ийм хүн харин ч харьд буй монголчууддаа огт өөрөөр хандах ёстой атал зарчим ярьж, хүн бүрийн араас цагдаа тавих юмуу гээд сууж байгаа нь бас ярих л сэдэв.

Төр засгийн зүгээс хилийн чанад дахь иргэдээ тэр бүр хангалттай анхаарч, ажиллаж чадахгүй байгаагаас адаглаад л тухайн орныхоо хууль эрхзүйн онцлог, нийгэм дэх эрүүгийн орчин зэрэг мэдээлэл муутайгаас болж элдэв гэмт хэрэгт орооцолдох, хохирогч болох нь их байна.

Ингээд төрийн сайд хүн ард иргэддээ хэрхэн санаа тавиж явдаг тухай жиргээг нь доорхоос сонирхоно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ